Grove Duel-ийн дөрвөн хамгаалагч ойд: Seedling, Bramble, Sporecap, Snapjaw

Grove Duel

Дөрвөн хамгаалагч. Нэг зам. 5–8 минутын тулаан.

Утсанд зориулсан үнэгүй MOBA. Монголд бүтээсэн, бүрэн монгол хэлтэй.

iPhone, iPad, Android · Онлайн тулаан Улаанбаатарын серверт

Таван минутад бүтэн тулаан

Цэргүүдтэйгээ хамт замаар довтолж, түвшнээ ахиулж, алтаа зарцуулаад дайсны зүрхийг унагана. Анхны тулаан чинь өөрөө алхам алхмаар заана.

Тоглоомын бодит зураг: Snapjaw замын голд Vine Hook-оо онилж байна, дээд талд Grove Heart, Blight Root-ын амь, баруун доод талд чадварын товчнууд.
  1. ХөдлөхЗүүн доод тойргоор алхана. Хажуу тийш алхвал дайсны цохилт онохгүй.
  2. ОнилохЧадвар дээр дарвал ойрын дайсан руу, чирвэл гараараа онилно. Энд Snapjaw Vine Hook-оо онилж байна.
  3. ЗорилгоGrove Heart-аа хамгаалж, Blight Root-ыг унагавал ялна.
  4. ДэлгүүрБаазаасаа эд зүйл авч, зарж, илүү хүчтэй хувилбар болгоно.

Дөрвөн хамгаалагч

Хамгаалагч бүр гурван чадвартай бөгөөд тоглох арга нь тэс өөр. Нэгийг нь сонгоод хөдөлгөөнийг нь үз.

Seedling

Холоос тулалдана

Дайснаа ойртуулалгүй холоос буудаж, амь багасвал өөрийгөө эдгээнэ.

  • Seed ShotҮр буудаж, замд нь таарсан эхний дайсныг цохино.
  • BloomЧамайг эдгээж, эргэн тойрны дайснуудыг гэмтээнэ.
  • DashНэг зүг рүү хурдан үсрэнэ. Зугтахад хэрэглэ.

Ганцаараа ч, найзтайгаа ч

Интернэтгүй үед AI-тай, интернэттэй үед бусадтай. Зэрэглэлээс бусад бүх зүйл бүртгэлгүй ажиллана.

Интернэтгүй

  • Тоглож сурахАнхны тулаан хөдлөх, довтлох, чадвар, дэлгүүрийг алхам алхмаар заана.
  • Хурдан тулаанAI-тай Хялбар, Дунд, Хэцүү түвшинд.
  • СорилтуудBlight-ийн эсрэг таван тулаан. Нэгийг ялвал дараагийнх нь нээгдэнэ.
  • Дараа нь үргэлжлүүлAI-тай тулаанаа орхиод, апп хаасан ч дараа нь үргэлжлүүлнэ.

Онлайн

  • Найзтайгаа кодоорТулаан үүсгээд кодоо найздаа өг.
  • Шуурхай тулаанӨөр тоглогчтой шууд тулна. Хүн байхгүй бол AI-тай дасгал тулаан эхэлнэ.
  • 2v2 өрөөТал бүрд хоёр тоглогч, зургаан газрын зураг. Хоосон суудлыг бот эзэлнэ.
  • ЗэрэглэлGame Center эсвэл Google Play Games-ээр нэвтэрч 1v1, 2v2 тоглон Суулгацаас Эртний төгөл хүртэл ахина.

Утас дуугарвал онлайн тулаан нэг минут хүлээнэ, тасарсан холболт өөрөө сэргэнэ.

Стример, клубүүдэд

Нэг тулаан 5–8 минут тул нэвтрүүлгийн завсарт ч багтана.

  • Үзэгчээ кодоор урьж 1v1 тогло.
  • 2v2 өрөөнд найзуудаа цуглуул, хоосон суудлыг бот эзэлнэ.
  • Сервер Улаанбаатарт: Монголоос тоглоход 20–40 ms.
Хамтран ажиллах: [email protected]

Сайн байна уу! Grove Duel-ийг би ганцаараа Улаанбаатарт хийж байна. 9-р сарын 15-нд эхэлж, 29-нд Google Play-д гаргасан.

Тоглоом үнэгүй. Хожим ямар нэг зүйл зарвал зөвхөн гоёл байна, хүч хэзээ ч худалдахгүй.

Санал, алдаагаа бичээрэй. Хурдан засна.

БадралGrove Duel-ийн хөгжүүлэгч

Төгөлөө хамгаал

Үнэгүй. iPhone, iPad, Android.