Таван минутад бүтэн тулаан
Цэргүүдтэйгээ хамт замаар довтолж, түвшнээ ахиулж, алтаа зарцуулаад дайсны зүрхийг унагана. Анхны тулаан чинь өөрөө алхам алхмаар заана.
- ХөдлөхЗүүн доод тойргоор алхана. Хажуу тийш алхвал дайсны цохилт онохгүй.
- ОнилохЧадвар дээр дарвал ойрын дайсан руу, чирвэл гараараа онилно. Энд Snapjaw Vine Hook-оо онилж байна.
- ЗорилгоGrove Heart-аа хамгаалж, Blight Root-ыг унагавал ялна.
- ДэлгүүрБаазаасаа эд зүйл авч, зарж, илүү хүчтэй хувилбар болгоно.
Дөрвөн хамгаалагч
Хамгаалагч бүр гурван чадвартай бөгөөд тоглох арга нь тэс өөр. Нэгийг нь сонгоод хөдөлгөөнийг нь үз.
Seedling
Холоос тулалданаДайснаа ойртуулалгүй холоос буудаж, амь багасвал өөрийгөө эдгээнэ.
- Seed ShotҮр буудаж, замд нь таарсан эхний дайсныг цохино.
- BloomЧамайг эдгээж, эргэн тойрны дайснуудыг гэмтээнэ.
- DashНэг зүг рүү хурдан үсрэнэ. Зугтахад хэрэглэ.
Bramble
Ойроос тулалданаТулааны голд орж, цохилтыг биеэрээ даана.
- Thorn LungeУрагш шүүрч, замд таарсан эхний дайсныг цохино.
- Bark GuardХолтсоо хатууруулж, хэсэг зуур бага гэмтэл авна.
- Bramble QuakeГазар цохиж, эргэн тойрны бүх дайсныг гэмтээнэ.
Sporecap
Тулааныг хянанаДайснаа удаашруулж, газарт тогтоож, өөрөө холдоно.
- Spore BurstСпор цацаж, хүрсэн дайснуудыг гэмтээж удаашруулна.
- TangleБуудаж, онсон дайснаа гэмтээж хэсэг зуур газарт тогтооно.
- Puff StepБогино зайд холдож үсрэн, ардаа үлдсэн дайснуудыг удаашруулна.
Snapjaw
Барьж авнаДайснаа ороонгоор татаж авчраад, хазаж тогтооно.
- Vine HookОроонго шидэж, барьсан эхний дайснаа өөр лүүгээ татна.
- SnapХүрэх зайн дайсныг хазаж, хэсэг зуур тогтооно.
- GulpДайсны цэргийг бүхлээр нь залгиж, чамайг эдгээнэ.
Ганцаараа ч, найзтайгаа ч
Интернэтгүй үед AI-тай, интернэттэй үед бусадтай. Зэрэглэлээс бусад бүх зүйл бүртгэлгүй ажиллана.
Интернэтгүй
- Тоглож сурахАнхны тулаан хөдлөх, довтлох, чадвар, дэлгүүрийг алхам алхмаар заана.
- Хурдан тулаанAI-тай Хялбар, Дунд, Хэцүү түвшинд.
- СорилтуудBlight-ийн эсрэг таван тулаан. Нэгийг ялвал дараагийнх нь нээгдэнэ.
- Дараа нь үргэлжлүүлAI-тай тулаанаа орхиод, апп хаасан ч дараа нь үргэлжлүүлнэ.
Онлайн
- Найзтайгаа кодоорТулаан үүсгээд кодоо найздаа өг.
- Шуурхай тулаанӨөр тоглогчтой шууд тулна. Хүн байхгүй бол AI-тай дасгал тулаан эхэлнэ.
- 2v2 өрөөТал бүрд хоёр тоглогч, зургаан газрын зураг. Хоосон суудлыг бот эзэлнэ.
- ЗэрэглэлGame Center эсвэл Google Play Games-ээр нэвтэрч 1v1, 2v2 тоглон Суулгацаас Эртний төгөл хүртэл ахина.
Утас дуугарвал онлайн тулаан нэг минут хүлээнэ, тасарсан холболт өөрөө сэргэнэ.
Стример, клубүүдэд
Нэг тулаан 5–8 минут тул нэвтрүүлгийн завсарт ч багтана.
- Үзэгчээ кодоор урьж 1v1 тогло.
- 2v2 өрөөнд найзуудаа цуглуул, хоосон суудлыг бот эзэлнэ.
- Сервер Улаанбаатарт: Монголоос тоглоход 20–40 ms.
Сайн байна уу! Grove Duel-ийг би ганцаараа Улаанбаатарт хийж байна. 9-р сарын 15-нд эхэлж, 29-нд Google Play-д гаргасан.
Тоглоом үнэгүй. Хожим ямар нэг зүйл зарвал зөвхөн гоёл байна, хүч хэзээ ч худалдахгүй.
Санал, алдаагаа бичээрэй. Хурдан засна.